воскресенье, 14 июня 2015 г.

21 дарь эхийн ачлал



Хорин нэгэн Дарь-Эхийн ачлал
Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн Дарь-Эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увидаст тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье
Ум дари ду дари дүри сухай

1. Эрхэнд хураагч Дарь-Эх
Эрмэш сэтгэлийг номхотгох
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэх
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь-Эхийн
Эрдэм чадалд сөхрөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Хэрэ даду баша гүрү сухай
2. Ад омруулагч Дарь-Эх
Зургаан сүв, таван цулд
Зовлон хурж, өвчин адлах
Шаналлын түмэн барцдыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад омруулагч Дарь-Эхийн
Агуу хүчинд бишрэн мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Бавам шамбам гүрү сухай

3. Төгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь-Эх
Төрсөн биенд буян хурж
Түмний үйлсэд гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлах оргилох номдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Аюу бунаяа бишдэм гүрү сухай

4. Нас арвитгагч Дарь-Эх
Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас арвитгагч Дарь-Эхэд
Наминчлан байж мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Аюу зана бушдэм гүрү сухай

5. Сэтгэл булаагч Дарь-Эх
Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь-Эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Жигиму агар хаяа хэрэ сухай

6. Буд нар, сарыг согтуулагч Дарь-Эх
Есөн гариг эргэн гийх
Ер бусаар элбэн таалах
Ёрын муу илчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар, сарыг согтуулагч
Бумба Дарь-Эхэд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Бигана шадум уза даяа сухай

7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь-Эх
Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хурах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Бияа аври мияа пад сухай

8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь-Эх
Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинших
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтэй гасланг таригч
Шимнус дайсныг даран сөнөөгч
Шагжмун Дарь-Эхэд даатган мөргөе
Ум дари ду дари дүри жигимала

омуга маряа пад сухай

9. Аюулаас аврагч Дарь-Эх
Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлах
Өвчин эмгэг зайлуулж өгөх
Аюулаас аврагч Дарь-Эх таны
Алтан мутраас адис авч мөргөе
Ум дари ду дари дүри жигимала

Нодва сарва рагча сухай

10. Чөтгөр эрхэнд оруулан хураагч Дарь-Эх
Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин гачаал
Хүмүүн заяаг хорлон тэрслэгч
Хүсэл хяслын нягуурт баярлагч
Чөтгөр эрхэнд оруулан хураагч
Чадамж ихт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва

Мара бара мадама хум пад сухай



11.Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч Дарь эх
Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураагч
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгах
Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе.
Ум дари дүдари дүри суухай (3)

12.Өлзий хутгийг бадруулагч Дарь эх
Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзий хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

13.Сахин хамгаалагч Дарь эх
Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадраагч
Аюул гасланг зайлуулагч
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

14.Тотгор дарагч Дарь эх
Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

15.Хилэнц номхруулагч Дарь эх
Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц номхруулагч Дарь эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

16.Билиг хийгээд тарниа арвитгагч Дарь эх
Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадайн таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар мааниа шивших
Билиг хийгээд тарниа арвитгагч
Билгүүн номт Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

17.Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх
Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь эх таны увидаст мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

18.Лус савдагийн хорыг арилгагч Дарь эх
Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдагийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

19.Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх
Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгах зүрх цангаах
Муу зүүд хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

20.Хижиг өвчний хорыг арилгагч Дарь эх
Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

21.Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх
Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь эхэд мөргөе
/Сүүлийн энэ бадгийг давтан хөгжөөнө/
Ум дари дүдари дүри суухай (3)






1 комментарий:

  1. Сила молитвы Зеленой Тары Велика! Включайте и слушайте, Аура в вашем доме будет очищаться, вся плохая энергия которая, застаивается в недоступных местах будет нейтрализоваться. Идет очищение пространства, духа и тела.

    ОтветитьУдалить